Бидний тухай

Агаар сэлгэлт, хөргөлтийн систем

Бидний тухай

Манай компани нь 2023 онд “Халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн систем” гэсэн чиглэлээр үүсгэн барилгын агаар сэлгэлт, эйр кондишн, хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Бид Монгол улсын хууль тогтоомж болон олон улсын стандартыг баримталж, харилцагч бүрийн эрх ашиг, хэрэгцээнд нийцүүлэн, мэргэжлийн ур чадвар, оновчтой шийдэл бүхий халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн систем угсралтын ажлыг дэвшилтэт технологи ашиглан чанартай гүйцэтгэнэ. ХАБЭА-н эерэг хандлагыг төлөвшүүлж, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож, аюул осолгүй үйлдвэрлэл үйлчилгээг бий болгоно.

Алсын хараа

Эрчим хүчний хэмнэлттэй оновчтой бөгөөд цогц шийдлийг санал болгосон эрүүл, ая тухтай орчныг бүрдүүлсэн Монголын халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн салбарт шинэчлэлийг авчрагч байх

Эрхэм зорилго

Мэргэжлийн баг хамт олноор дамжуулан харилцагчийн хэрэгцээнд нийцсэн найдвартай инженерийн шийдлийг бий болгож, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэх

СБД, 8-р хороо, Вилокс оффис, 7-р давхар, 709 тоот

8300-0580, 8800-9792